Үйлчилгээний нөхцөл
1Төлбөр ба буцаалт
Үйлчилгээ QPay-ээр урьдчилан төлдөг. Манай талын онцгой техникийн гэмтлээс бусад тохиолдолд төлсөн төлбөр буцаагдахгүй. Сервер ямар нэг шалтгаанаар унасан хугацааг түрээсийн хугацаанд автоматаар нэмж нөхнө.
2Хугацаа сунгах ба өгөгдөл устгах
Хугацаа дуусахаас өмнө сануулга илгээнэ. Сунгаагүй бол сервер түр зогсоно. Түр зогссоноос хойш 7 хоногийн дотор сунгахгүй бол серверийн бүх өгөгдөл бүрмөсөн устгагдана.
3Хориглох зүйл
Дараах зорилгоор ашиглахыг хатуу хориглоно: DDoS болон бусад халдлага, вирус/фишинг тараах, хулгайлагдсан буюу зохиогчийн эрх зөрчсөн контент байршуулах, спам, залилан, хууль бус аливаа үйл ажиллагаа. Зөрчсөн тохиолдолд серверийг урьдчилан мэдэгдэлгүй зогсоох буюу цуцлах эрхтэй, төлбөр буцаагдахгүй.
4Хэрэглэгчийн хариуцлага
Серверийнхээ агуулга, суулгасан скрипт/plugin, тоглогчдын үйлдлийг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна. Нэвтрэх нууц үг, эрхээ хамгаалах үүрэгтэй.
5Өгөгдлийн нөөцлөлт
Хэрэглэгч өөрийн чухал өгөгдлийг тогтмол нөөцлөх хариуцлагатай. Гэнэтийн техникийн шалтгаанаар өгөгдөл алдагдсан тохиолдолд үйлчилгээ хариуцлага хүлээхгүй.
6AI туслах
AI туслах серверийн тохиргоо/скриптийг автоматаар хийж болно. AI-аар хийсэн өөрчлөлтийн үр дагаврыг хэрэглэгч өөрөө хариуцна. AI-ийн зөвлөгөө эсвэл үйлдэл алдаатай байж болзошгүйг анхаарна уу.
7Нууцлал
Бид зөвхөн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдээллийг (и-мэйл, серверийн тохиргоо, төлбөрийн бүртгэл) цуглуулж хадгална. Таны мэдээллийг гуравдагч этгээдэд зарахгүй, хууль ёсны шаардлагаас бусад тохиолдолд задлахгүй.
8Хүртээмж ба хариуцлага
Бид тасралтгүй, найдвартай үйлчилгээ үзүүлэхийг эрмэлзэнэ. Гэвч гэнэтийн техникийн/сүлжээний доголдол гарч болзошгүй бөгөөд ийм тохиолдолд манай хариуцлага нь тухайн доголдсон хугацааны түрээсийн нөхөн олговроор хязгаарлагдана.
9Нөхцөл өөрчлөх
Үйлчилгээний нөхцөлийг шаардлагатай үед шинэчилж болно. Шинэчилсэн нөхцөл нийтлэгдсэн даруйд хүчин төгөлдөр болно.
mngamehost