Нүүр · Rust сервер
Oxide/uMod плагин · Монголд байрлана

Rust сервер түрээслэх

Монголд байрлах Rust сервер. Vanilla, modded, 2x, 5x — хүссэнээрээ тохируулна. Oxide (uMod) плагин суулгаж, wipe хуваарь, тоглогчийн тоо, газрын хэмжээг бүрэн өөрөө удирдана.

Багц

Rust серверийн үнэ

Доод багц 8 GB RAM. Хэрэгцээ нэмэгдвэл хүссэн үедээ дээшлүүлнэ.

8 GB
RAM (доод)
80 GB
NVMe диск
50-300 тоглогч
Багтаамж
240,000₮
Сард
Rust серверийн багцууд
RAMCPUДискТоглогч*1 сар3 сар (−15%)6 сар (−30%)
8 GB4 core80 GB≈40240,000₮612,000₮1,008,000₮
12 GB6 core120 GB≈60300,000₮765,000₮1,260,000₮
16 GB8 core160 GB≈80400,000₮1,020,000₮1,680,000₮

*Ойролцоо тоо. Слот хязгааргүй — зөвхөн тухтай тоглох багцын санал. Үнэ нь QPay-ээр төлөх нийт дүн.

БайршилУлаанбаатар, Монгол
ТөлбөрQPay (банкны апп) · 1, 3, 6 сар
СуурилуулалтТөлбөр төлмөгц автоматаар, ихэвчлэн 10 минутад
УдирдлагаВэб панел (файл, консол, тохиргоо) + монгол AI туслах
Өгөгдлийн санMySQL бааз автоматаар үүснэ
Багц өөрчлөхДээшлүүлэхэд шууд, үлдсэн хоногийн зөрүүг л төлнө
Rust сервер авах
Холбогдох

Серверт хэрхэн орох вэ

F1 дарж консолд client.connect IP:порт гэж бичнэ. Серверийн IP:порт нь «Миний самбар» болон AI туслахад харагдана.
Онцлог

Юу орсон бэ

Oxide / uMod

Плагин суулгаад kit, home, shop, clan гэх мэт функц нэмнэ. Vanilla хэвээр ч үлдээж болно.

Wipe өөрөө удирдана

Газрын seed, хэмжээ, wipe хуваарийг өөрөө тохируулна. Хүссэн үедээ шинэ газар үүсгэнэ.

Rust+ дэмжлэг

Гар утасны Rust+ апптай холбогдоно.

Тоглогчийн тоо хязгааргүй

Слотын тоог өөрөө тавина — RAM-аас л хамаарна.

Монголд байрлана

Сервер Улаанбаатарт байрлах тул монгол тоглогчдод ping бага, тоглоом жигд явна.

QPay-ээр төлнө

Аль ч банкны аппаар QR уншаад 1, 3, 6 сараар төлнө. Картын мэдээлэл шаардахгүй.

10 минутад бэлэн

Төлбөр төлмөгц сервер автоматаар үүснэ. Нэвтрэх мэдээлэл шууд гарч ирнэ.

AI туслах

ai.mngamehost.com эсвэл панел дээр монголоор бичээд серверээ удирдуулж, тохируулж, алдаагаа засуулна.

Асуулт

Rust серверийн талаар

Rust сервер хэдэн GB RAM хэрэгтэй вэ?
Rust бол RAM их иддэг. 3000 хэмжээтэй газар, 50 тоглогчид 8 GB хамгийн доод хэрэглээ. 4500+ газар эсвэл олон плагинтай бол 12-16 GB.
Газрын хэмжээ RAM-д хэрхэн нөлөөлөх вэ?
Шууд нөлөөлнө. 3000 → ~8 GB, 4000 → ~12 GB, 4500+ → 16 GB-аас дээш. Газраа багасгавал ачаалал мэдэгдэхүйц буурна.
Wipe хийхэд өгөгдөл бүгд устах уу?
Зөвхөн газар болон барилга устана. Плагин, тохиргоо, лог хэвээр үлдэнэ. Юуг устгахаа өөрөө сонгоно.
Тоглогчид серверийг маань яаж олох вэ?
Rust-ийн серверийн жагсаалтад автоматаар гарна. Мөн шууд IP:порт-оор холбогдож болно.

Бусад тоглоом